Парис хотод амны хаалт заавал зүүхийг шаардах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.

Парис хотод амны хаалт заавал зүүхийг шаардах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.

Францад коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан олон нийтийг шинжилгээнд хамруулах, Парис хотод амны хаалт заавал зүүхийг шаардах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.

Мөн халдвар тархах эрсдэлтэй “улаан бүсийн” тоог хоёроос 21 болгон нэмэгдүүлжээ. “Бид шаардлагатай арга хэмжээнүүдийг эрт авч хэрэгжүүлэхгүй бол халдвар улам хурдацтай тархаж болзошгүй” гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс анхааруулсан байна.

Сүүлийн үед Европын олон оронд халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон бөгөөд Германы эрх баригчид мөн дүрэм журмуудыг чангатгахаар төлөвлөж байгаа ажээ.

Францад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 6111 тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад хөл хориог өнгөрсөн тавдугаар сарын эхээр цуцалснаас хойших өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Францад өнөөдрийн байдлаар 300 мянга орчим хүн халдвар авч, 30500 гаруй хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийд 463 сая оюутан, сурагч цахим сургалтад хамрагдах боломжгүй 2020-08-27

Японы “Honda” цахилгаан автомашин зах зээлд гаргана 2020-08-27

ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хориг арга хэмжээ авчээ 2020-08-27

“Лаура” далайн хар салхи улмаас 240 мянган хүн цахилгаангүй болжээ 2020-08-27

Монголтой хиллэдэг Тувагийн нутгийн иргэдэд тарваган тахлын вакцин хийжээ 2020-08-27

Парис хотод амны хаалт заавал зүүхийг шаардах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. 2020-08-28

АНУ-д “Лаура” шуурганы улмаас зургаан хүн амиа алджээ 2020-08-28

ДЭМБ: Дэлхийн хүн амын 70 хувь нь вакцинжуулалтанд хамрагдах ёстой 2020-08-28

Эрдэмтэд сүүлийн мөстлөгийн үед агаарын температур хэд байсныг тогтоожээ 2020-08-28

Дэлхий даяар амны хаалтны хэрэглээг өргөжүүлж байна 2020-08-28

Беларусь, коронавирус, эдийн засаг. В.Путин томоохон ярилцлага өгчээ 2020-08-28