Индонезод мутацид орсон коронавирусний омог илрүүлжээ

Индонезод мутацид орсон коронавирусний омог илрүүлжээ

Индонезын эрдэмтэд тус улсаас мутацид орж, өөрчлөгдсөн коронавирусний омог /штамм/ илрүүлсэн гэж “The Star” сонин мэдээлжээ.

Уг омгийг шинжлэх ухааны хүрээнийхэн “D614G мутац" гэж нэрлэсэн байна. “Урьдчилсан мэдээгээр, Индонезод халдвар хүмүүсийн 40 хувь нь энэ өөрчлөгдсөн вирусээр халдварласан” гэж Жакарта хотод байрладаг Эйкман Амин Соебандриогийн нэрэмжит Молекулын биологийн хүрээлэнгийн дарга мэдээлжээ. Үүний сацуу тэрбээр “илүү нарийн зураглал гаргахын тулд нэмж судалгаа хийж байгаа болохыг” хэлсэн байна.

Эрдэмтний хэлснээр, “D614G” мутац байгаа тохиолдолд "вирус илүү хурдан халдварладаг" аж. Гэхдээ "энэ омгийн халдвар авсан хүмүүс илүү хүнд өвчилж байгааг нотлох шинжлэх ухааны нотолгоо байхгүй байна". 

Коронавирусний мутац Европ, Мексик, Бразилд, мөн Хятадын Ухань хотод цар тахлын эхэн үеийн сорьцоос бүр хоёрдугаар сард илэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид өмнө нь мэдээлсэн юм. Үүнээс гадна, мөн Филиппинд өөрчлөгдсөн омог байгаа болохыг эрдэмтэд хоёр долоо хоногийн өмнө баталжээ.

Одоогийн байдлаар Индонезод коронавирусний халдварын 172 мянга гаруй тохиолдол батлагдаж, 7300 гаруй хүн нас барсан байна. Сүүлийн хэдэн өдөр тус улсад халдварын тохиолдол огцом нэмэгдэж эхэлжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр Монгол, Филиппинд томуугийн 550 мянган тун вакцин нийлүүлэхээр болжээ 2020-08-31

АНУ-д болж буй эмх замбараагүй байдлыг зөвхөн хүчээр зогсоох боломжтой гэв 2020-08-31

Суга Ёшихидэ Японы шинэ ерөнхий сайдаар сонгогдох магадлал өндөр байна 2020-08-31

"Манчестер Сити" Мессид таван жилийн хугацаатай 500 сая еврогийн гэрээ санал болгожээ 2020-08-31

Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байрлуулжээ 2020-08-31

Индонезод мутацид орсон коронавирусний омог илрүүлжээ 2020-08-31

Абэгийн залгамжлагчаар Ишибаг тохирно гэж олон нийт үзэж байна 2020-08-31

АСЕАН-ы орнууд цар тахлын дараа эдийн засгийг сэргээх арга хэмжээг хэлэлцжээ 2020-08-31

Бразилд хоногт коронавирусний халдварын 45.961 тохиолдол бүртгэгджээ 2020-09-01

Ёшихидэ Суга Засгийн газрын тэргүүний сонгуульд оролцоно 2020-09-01

Беларусийн сөрөг хүчнийхэн “Хамтдаа” намыг байгуулжээ 2020-09-01