Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байрлуулжээ

Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байрлуулжээ

Японы нийслэл хот дахь Олимпын музейд Токиогийн Олимпын наадмын бамбарыг түр байрлуулах ёслол өнөөдөр болжээ.

“Олимпын бамбарыг аль болох олон хүн нүдээрээ үзнэ гэж найдаж байна. Ирэх жил наадмыг зохион байгуулахын тулд бид бүхий л хүчин чармайлтаа тавина” гэж Японы Олимпын хорооны дарга Ясүхиро Ямашита ёслолын үеэр онцлон тэмдэглэсэн байна. Үүний сацуу Олимпын наадмын үеэр хэрэглэх коронавирусний тархалтыг хянах арга хэмжээг ойрын саруудад хэлэлцэж эхэлнэ гэж тус улсын Олимп, Паралимпын наадмын хэрэг эрхлэх сайд Сэйко Хашимото нэмж хэлжээ.

Олимпын бамбарыг харахыг хүссэн хүн бүр есдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд үзэх боломжтой. Музейд очихын тулд урьдчилан захиалга өгөх ёстой бөгөөд коронавирусний цар тахлын улмаас нэг цагт 120-иос илүүгүй хүнийг үзэсгэлэнгийн танхимд оруулах аж.

Олимпын музейг өнгөрсөн оны намар Токиогийн Шинзюкү дүүрэг дэх Олимпын гол цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд нээжээ. Уг музейд Олимпын наадмын түүхтэй танилцахаас гадна Токиогийн Олимпын бамбар болон бусад үзмэрүүдийг үзэх боломжтой. Музейн хажууд жижиг цэцэрлэгт хүрээлэн байгуулж, олимпын цагираг болон 1896 оноос хойш зохион байгуулж буй орчин үеийн Олимпын наадмыг санаачлагч Пьер де Кубертений хөшөөг босгожээ. Коронавирусний цар тахал дэгдэхээс өмнө уг цэцэрлэгт хүрээлэн жуулчдын очих дуртай газруудын нэг байв. 

Токиогийн Олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч цар тахлын улмаас дараа жил зохион байгуулахаар хойшлуулсан билээ. Олимпын бамбарыг өнгөрөгч гуравдугаар сард наадмыг хойшлуулах шийдвэр гаргахаас ердөө дөрөв хоногийн  өмнө Грекээс Японд авчирчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өвөр Монголд сурагч, багш хоёр амиа хорложээ 2020-08-31

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр Монгол, Филиппинд томуугийн 550 мянган тун вакцин нийлүүлэхээр болжээ 2020-08-31

АНУ-д болж буй эмх замбараагүй байдлыг зөвхөн хүчээр зогсоох боломжтой гэв 2020-08-31

Суга Ёшихидэ Японы шинэ ерөнхий сайдаар сонгогдох магадлал өндөр байна 2020-08-31

"Манчестер Сити" Мессид таван жилийн хугацаатай 500 сая еврогийн гэрээ санал болгожээ 2020-08-31

Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байрлуулжээ 2020-08-31

Индонезод мутацид орсон коронавирусний омог илрүүлжээ 2020-08-31

Абэгийн залгамжлагчаар Ишибаг тохирно гэж олон нийт үзэж байна 2020-08-31

АСЕАН-ы орнууд цар тахлын дараа эдийн засгийг сэргээх арга хэмжээг хэлэлцжээ 2020-08-31

Бразилд хоногт коронавирусний халдварын 45.961 тохиолдол бүртгэгджээ 2020-09-01

Ёшихидэ Суга Засгийн газрын тэргүүний сонгуульд оролцоно 2020-09-01