Бразилд хамгийн урт хугацаанд коронавирусний халдвар тээсэн өвчтөн бүртгэгджээ

Бразилд хамгийн урт хугацаанд коронавирусний халдвар тээсэн өвчтөн бүртгэгджээ

Бразилд хамгийн урт хугацаанд коронавирусний халдвар тээсэн өвчтөн бүртгэгджээ. Рио де Жанейрогийн Холбооны их сургуулийн молекул вирус судлалын лабораторийн мэдээллээр, тус өвчтөн 152 хоногийн турш халдвар тээсэн бөгөөд ингэхдээ түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч бусдыг халдварлуулах боломжтой байжээ.

Энэ нь хүний биед вирус хамгийн удаан хугацаанд оршсон, дэлхий дахинд бүртгэгдсэн анхны тохиолдол бөгөөд цар тахлын тархалтад шинж тэмдэггүй өвчлөл ямар их үүрэг гүйцэтгэдгийг гэрчилж байна гэж судлаачид онцолжээ. Нэрийг нь нууцалсан өвчтөн эрүүл мэндийн салбарт ажилладаг ба өнгөрсөн гуравдугаар сард түүнд КОВИД-19-ийн хөнгөн шинж тэмдэг илэрчээ. Үүнээс хойш тэрбээр гэртээ хөл хорионд орж, таван сарын дараа үүрэгт ажилдаа орох боломжтой болсон байна.

Бразилын судлаачид 3000 хүнд молекул шинжилгээ хийсэн бөгөөд тэдэнд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч хэдэн хоногийн турш халдвар тээсээр байжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Бразилд 3 952 790 хүн халдвар авснаас 122681 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.