“AstraZeneca” гурван тэрбум тун вакцин гаргахад бэлэн байна

“AstraZeneca” гурван тэрбум тун вакцин гаргахад бэлэн байна

Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран коронавирусний вакцин гарган авч байгаа Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компани хамгийн ирээдүйтэй вакцинуудынхаа нэг болох “AZD1222”-н үйлдвэрлэлийг өргөжүүлэхийг зорьж байна.

Гэрээний дагуу компани жил хагасын хугацаанд олон арван сая тун вакцин үйлдвэрлэж, дараа нь гэрээгээ мөн хугацаагаар буюу 2023 он хүртэл сунгаж магадгүй аж.

Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компани вакцинаа гарган авсныхаа дараа үйлдвэрлэлийнх нь хэмжээг гурван тэрбум тунд хүргэх хүчин чадлыг бий болгожээ. Тус компани урьдчилсан тохиролцсоны дагуу 400 сая туныг АНУ-д, өөр 400 сая туныг Итали, Нидерланд, Франц, ХБНГУ зэрэг Европын орнуудад, 30 сая туныг Их Британид нийлүүлэхээр болжээ. Хөгжиж буй орнуудад компани 1 тэрбум гаруй тунг нийлүүлэх төлөвтэй байна. “AstraZeneca” компани даваа гарагт вакцины туршилтын гуравдугаар үе шатыг эхлүүлсэн бөгөөд туршилтад Америкийн 30 мянга орчим иргэн оролцох аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.