Хувийн чатаар ирж байгаа дуут мессеж худал, ташаа мэдээлэл
Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
2020 оны хоёрдугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн /СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй.
Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсэж буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно.
Албан ёсны үнэн бодит мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагаас улс даяар шууд мэдээлэл өгч байна.
Иймд эх сурвалжаа нягтлаагүй мэдээллийг цааш нь түгээж, дамжуулахгүй байх нь таныг хууль бус үйлдлээс хамгаалах болохыг анхааруулъя!!!
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.