Жүжигчин Роберт Паттисоноос коронавирус илэрчээ

Жүжигчин Роберт Паттисоноос коронавирус илэрчээ

Холливудын жүжигчин, “Бэтмен” киноны гол дүрд тоглож буй Роберт Паттисоноос коронавирус илэрсэн байна.

Улмаар Уорнер Брос студи “Бэтмен” киноны зураг авалтыг түүнийг эдгэх хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Өдгөө 34 настай түүний биеийн байдал тогтвортой, өндөр халуурах шинж тэмдэгтэйгээр хэвтэн эмчлүүлж байна.

Ийнхүү “Бэтмен” киноны зураг авалт энэ жил гурав дахь удаагаа хойшилж буй нь энэ юм.

“Бэтмен” кино ирэх 2021 оны аравдугаар сард гарах товтой байгаа ч олон удаа хойшилсноос шалтгаалан товлосон хугацаандаа гарах боломжгүй байгаа аж.


Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.