“Сибирийн хүч-2” хоолойг Казахстан Монголоос “булаах” гэв

“Сибирийн хүч-2” хоолойг Казахстан Монголоос “булаах” гэв

Уулзалтын үеэр Нурлан Ногаев ОХУ-аас Хятад руу татах “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойг Монголоор биш Казахстанаар дамжуулан тавих санал тавьжээ.

Ингэснээр Хятадын баруун мужуудыг Сибирийн байгалийн хийгээр хангахад илүү боломжтой гэж Нурлан Ногаев танилцуулсан байна.

“Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолой нь Баруун Сибирийн байгалийн хийн орд газрыг Шинжаан-Уйгартай холбох төсөл юм. 2019 оны сүүлээр ОХУ-ын “Газпром” компаниас тус хоолойг Монголын нутгаар дамжуулан тавихаар судалгааны ажлаа эхлүүлсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.