Бразилд хоногт 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ

Бразилд хоногт 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ

Бразил улс коронавирусний халдварын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа билээ. Тус улсад хоногт 10 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ.

Нийт халдварын тоо 4147794 болж, нас баралт 127 мянгад хүрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

Бразилд цар тахал эхэлснээс хойш 3355564 хүн эдгэрчээ.

Бразилын Статистикийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр цар тахлын улмаас тус улсын ДНБ хоёрдугаар улиралд өмнөх улиралтай харьцуулахад 9.7 хувиар буурсан байна.

Коронавирусний халдварын эсрэг дэлхий дахинд олон эмчилгээ нэвтэрч байгаагаас Их Британи, ОХУ, АНУ-д эдгэрсэн хүмүүсийн цусны ийлдэсийг хүнд өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглаж байгаа нь үр дүнтэй аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.