Англи Грекийн долоон арлыг тусгаарлалтын жагсаалтад оруулжээ

Англи Грекийн долоон арлыг тусгаарлалтын жагсаалтад оруулжээ

Англи лхагва гаргийн өглөөнөөс Грекийн долоон арлыг тусгаарлалтын жагсаалтад оруулахаар боллоо гэж Их Британийн Тээврийн сайд Грант Шэппс даваа гарагт мэдэгджээ.

Уг шийдвэрт Лесбос, Тинос, Серифос, Миконос, Крит, Санторини, Закинф арал багтах бөгөөд шинэ хязгаарлалтын дагуу эдгээр арлаас Англид ирсэн хүмүүс 14 хоног тусгаарлагдах шаардлагатай юм.

Улс орнуудын өөр арлуудад өөр дүрэм журмыг хэрэгжүүлэх шинэ бодлогын дагуу энэхүү шийдвэрийг гаргажээ. “Бид тодорхой арлуудыг тусгаарлалтын жагсаалтад анх удаа нэмж буй нь энэ юм” гэж Г.Шэппс хэлсэн байна.

Британийн бүрэлдэхүүн орнууд тусгаарлалтын өөр өөр бодлогыг баримталж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Уэльс Грекийн зургаан арлыг, Шотланд Грекээс ирсэн бүх хүнийг тусгаарлалтын жагсаалтдаа тус тус оруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.