АНУ-д 20 жилийн өмнө үхсэн тахийг клонын аргаар хуулбарлан гаргажээ.

АНУ-д 20 жилийн өмнө үхсэн тахийг клонын аргаар хуулбарлан гаргажээ.

Түүний генийг 1980 оноос хойш хөлдөөгчид хадгалж байсан гэж устаж буй амьтдын генийн хадгалан, сэргээх үйл ажиллагаа эрхэлдэг “Revive & Restore” компани мэдээлжээ.

АНУ-ын ген судлаач Курт Бениршкегийн нэрээр Курт нэр авсан унага Калифорни мужийн Сан Диегогийн амьтны хүрээлэнд мэндэлжээ. “Revive & Restore” компани “ViaGen” компанитай хамтран генийг нь сэргээж, дахин амьдруулсан азарга 1975 онд Их Британид төрж, 1978 онд АНУ-д авчирсан бөгөөд 1998 онд үхжээ. АНУ-ын биологич Бен Новак Пржевальскийн морь буюу тахийг клонын аргаар хуулбарласан нь шинжлэх ухааны үсрэлт юм гэж жиргэсэн байна. Курт унага нэн ховордсон зэрлэг ан амьтныг устаж үгүй болохоос хамгаалах боломжийг нэмэгдүүлж байна. Тахь нь “Revive & Restore” компанийн био технологийн тусламжтай сэргээхийг зорьж буй цорын ганц төрөл биш аж. Өдгөө тус компани 4000 жилийн өмнө устаж үгүй болсон арслан заан зэрэг ховордсон болон мөхсөн зургаан төрөл амьтныг дахин амьдруулахаар ажиллаж байна.

Өдгөө дэлхийд хоёр мянга орчим тоо толгой тахь үлдээд байна. Зэрлэг байгальд устаж үгүй болсон Пржевальскийн адууг Монгол болон Хятад улсад зэрлэг байгальд нь дахин нутагшуулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.