ОХУ-ын “Мособлэнерго" компанийн удирдлагыг баривчилжээ
“Мособлэнерго" компани /“Москва хотын цахилгаан сүлжээ”/-ийн ерөнхий захирал Алексей Брижань, нэгдүгээр орлогч Алексей Астапов нарыг том барилга байгууламжийн цахилгаан сүлжээг холбох ажлыг гүйцэтгэхдээ илүү мөнгө шаардсан хэрэгт сэжиглэн 8 дугаар сарын 28-ны өдөр баривчилжээ. Тэд үнэтэй автомашин болон ойролцоогоор 4 сая рублийн үйлчилгээг хахуульд авсан байна.
Цагдаа болон Мөрдөн шалгах хорооны ажилтнуудын хамтарсан ажиллагааны үр дүнд “Мособлэнерго” компанийн удирдлагыг баривчилсан талаар телевизийн "Россия 24" сувгаар мэдээлжээ.
Эх сурвалж: www.vesti.ru
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.