Мотэги Тошимицү: Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаагаа өргөжүүлж буйд санаа зовниж буйгаа Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр илэрхийлжээ.
Орон нутгийн цагаар лхагва гаргийн орой болсон цахим уулзалтад АСЕАН-ы 10 гишүүн орон болон Япон, БНХАУ, АНУ, ОХУ зэрэг орны төлөөлөгчид оролцжээ. Мотэги статус квог өөрчлөх нэг талын хүчин чармайлт үргэлж буйд санаа зовниж буйгаа илэрхийлээд, уг нөхцөл байдлыг зохицуулах чиглэлд дорвитой алхам хийхийг БНХАУ, АНУ зэрэг орнуудад уриалсан байна.
Японы Гадаад хэргийн сайд Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой дүрэм журмыг боловсруулах Хятадын талын саналын талаар хэлэхдээ, уг баримт бичиг гуравдагч орны ашиг сонирхлыг зөрчихгүй байх ёстойгоос гадна Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенцтэй нийцэх ёстой гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.