ОХУ НҮБ-ын хуралдаан зарлахыг хүсжээ
ОХУ Минскийн гэрээг биелүүлж байгаа эсэх асуудлаар НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зарлахыг хүссэн байна. Оросын талын хүсэлтийн дагуу НҮБ хуралдаан зарлавал энэ сарын 18-нд Минскийн гэрээнд дүгнэлт хийх аж.
Өнөөдөр /2020.02.13/ Минскийн гэрээний таван жилийн ой юм. ОХУ НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан нээлттэй хурал хийхийг хүссэн байна.
Дээрх хүсэлтийн талаар ТАСС агентлаг НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянскийгийн өгсөн мэдээллээс иш татан мэдээлжээ.
Өмнө нь Украинтай холбоотой асуудал эрхэлсэн төлөөлөгч Борис Грызлов Киевийн удирдагчид “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан гэрээг биелүүлэх гэж яарахгүй байна гэж байжээ.
Мөн 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Минскийн гэрээг хэрэгжүүлэх өөр сонголт байхгүй гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.