Монгол, Японы тоглолтыг дамжуулах “Фүжи” телевизийг хил нэвтрүүлсэнгүй

Монгол, Японы тоглолтыг дамжуулах “Фүжи” телевизийг хил нэвтрүүлсэнгүй
Ирэх гуравдугаар сарын 31-нд Улаанбаатарт болох “Катар 2022” дэлхийн аваргын тэмцээн, 2023 оны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны Монгол, Японы шигшээ багийн тоглолтыг Японы “Фүжи” телевиз Япон даяар шууд дамжуулан үзүүлэхээр болсон талаар бид мэдээлсэн билээ.Гэвч энэ нэвтрүүлэг шинэ коронавирусийн уршгаар цуцлагдаж магадгүй болжээ. Гадаадаас спортын тэмцээн шууд дамжуулах телевизийн суваг хиймэл дагуулын дамжуулалт зэрэг бэлтгэл ажлаа орон нутгийн компанид даалгах тохиолдол элбэг. Харин Фүжи телевиз Хятадын нэг компаниар энэхүү бэлтгэл ажлаа хийлгэхээр тохиролцоонд хүрчээ.

Хоёрдугаар сарын эхээр Японы хөлбөмбөгийн холбоо, Фүжи телевизийн албаны хүмүүс Хятадад очиж, бэлтгэл ажилтай танилцаад Хятадаас Монголд ирэх гэтэл манай гааль коронавирусийн халдварын хоригийн улмаас тэднийг хил нэвтрүүлээгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.