ОХУ-ын Цэргийн их, дээд сургуулийг төгсөгчдөд цэргийн цол олголоо

ОХУ-ын Цэргийн их, дээд сургуулийг төгсөгчдөд цэргийн цол олголоо

Оросын Холбооны Улсын Цэргийн их, дээд сургуулийг төгсөгчдөд цэргийн цол олголоо. Ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар, орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр нарын албаныхан болон төгсөгчид оролцсон юм. Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд өнө эртнээс мөнхийн хөрш байж, найрамдалт харилцаа, дайчин нөхөрлөлөөр холбогдсон Оросын Холбооны Улсад цэргийн боловсрол эзэмшинэ гэдэг нь нэр төрийн хэрэг юм. Цэргийн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр тэргүүлэгч тус улсад суралцагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь Зэвсэгт хүчний нөөцийн чадамжид томоохон хөрөнгө оруулалт болж байна. Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааны хүрээнд явагдах бүхий л үйл ажиллагаанд та бүхний үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэх болно. Сургуулиа амжилттай төгсөж, ажил амьдралын гараагаа эхэлж байгаа залуу офицеруудынхаа цаашдын ажилд амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХУД-ийн 5 хорооны хүүхэд залуус Буянт-Ухаа клубт бөхийн спортоор хичээллэнэ 2020-09-11

Томуу, томуу төст өвчний үед ямар дэглэм баримтлах вэ 2020-09-11

Эх үрийн нандин холбоог илэрхийлсэн хөшөө ЭХЭМҮТ-д сүндэрлэв 2020-09-11

Улсын хэмжээнд 8 мянган тонн төмс хураагаад байна 2020-09-11

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 20 127 999 болжээ 2020-09-11

ОХУ-ын Цэргийн их, дээд сургуулийг төгсөгчдөд цэргийн цол олголоо 2020-09-11

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2020-09-11

Түүхий нүүрс түлсэн зөрчилд шийтгэл оногдууллаа 2020-09-11

Найрамдал зуслангийн кадастрын зургийг устгасан зөрчил илэрчээ 2020-09-11

Ц.Магалжав: Допингийн шинжилгээний хариу гурван хоногийн өмнө ирсэн ч бид ямар ч мэдээлэлгүй байна 2020-09-11

Өнөөдөр  Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно. 2020-09-12