ОХУ: Коронавирустэй хоёр өвчтөн бүрэн эдгэрчээ
ОХУ-ын Эрүүл мэндийн яам тус улсад коронавирустэй гэж оношлогдсон хоёр өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан тухай мэдээллээ.
ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт бүртгэгдсэн коронавирустэй өвчтөн өнгөрсөн долоо хоногт бүрэн эдгэрч улмаар энэ сарын 12-ны өдөр эмнэлгээс гарсан байна.
Харин Тюмень мужид бүртгэгдсэн өвчтөн мягмар гарагт эмнэлгээс гарчээ. Тюменийн их сургуульд суралцдаг дээрх хятад оюутан оношлогдсоноосоо хойш гурван долоо хоногийн дараа ийнхүү эдгэрсэн байна.
ОХУ-ын Засгийн газар дээрх мужуудад дахин тандалт судалгаа хийхээр болжээ.
Коронавирусийн тархалт өндөр байгаатай холбогдуулан ОХУ-ын талаас БНХАУ-тай визгүй зорчих нөхцөлөө цуцалж, алс дорнодын хятадтай хиллэдэг хилүүдээ хаасан юм.
Хэрэв тус улсад илэрсэн гаднын харьяат иргэдээс дээрх өвчин илэрвэл албадан гаргах тухай ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишускин хэлсэн үгэндээ онцолсон билээ.
Эх сурвалж: AP
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.