Н.Өнөрцэцэг: Бид УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг гүтгээгүй
Тэрбээр "Мөрдөн байцаалтын нууцыг задруулсан байна. Үүнд ЦЕГ-ын оролцоо байна гээд ЦЕГ-ын Аюулгүй байдлын газарт “Мэдээлэл өгсөн цагдаагаа олж өг” гэсэн мэдэгдэл гаргасан байдаг. Миний хувьд мэдээллийн эх сурвалжаа нууцлах хүрээнд мэдээлэл өгсөн гэгдээд байгаа цагдааг нэрлэх боломжгүй гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Энэ хэрэг одоо ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст шалгагдаж байна. Хоёр дахь удаад нь төрийн албан тушаалтнуудын нэр төр хохирсон эсэхийг шалгадаг ЦЕГ-ын Нийтийн хэв журмын газарт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гомдол гаргасан байна. Ингэхдээ “Ханлиг Тайшир” гэдэг компани миний компани биш, 800 хятадыг оруулж ирэхэд ямар ч оролцоогүй” гэдэг өргөдөл гаргаагүй харин “Би өөрийн компанийн тухай мэдээллээ Гадаад яамнаас устгуулаагүй” гэсэн мөрдөн байцаалтын хавтас хэрэг дотор байгаа мэдээллээр гомдол гаргаад байгаа нь хачирхалтай байгаа юм. Ийм учраас сая цагдаагийн хошууч Ганболд гэдэг хүн дээр байцаалт өглөө. Мэдүүлэг тайлбар өгөхдөө өмгөөлөгч Б.Мэргэнг хамт байлцуулсан" гэв.
Түүнчлэн "УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр таныг бид гүтгээгүй ээ. Хар зүйлийг цагаан болгож ч гүтгээгүй. Баримттай мэдээлэл байгаа учраас бид гаргаж тавьсан. Та эрх мэдэл, албан тушаалаа ашиглаад сэтгүүлчийг цагдаагийн газраас уяатай байлгах, бидний зоригийг мохоох гэсэн явуургүй үйлдлээ зогсоо. Үнэхээр 800 хятадыг оруулж ирсэн компаниудын дотор “Ханлиг Тайшир” гэдэг компани байхгүй гэсэн албан бичгийг ЦЕГ болон энэ хэргийг шалгаж байгаа ТЕГ, Улсын Ерөнхий прокуророос гаргаад ирвэл бид нар итгэе. Яалт ч үгүй “Ханлиг Тайшир” гэдэг Ж.Энхбаяр гишүүний хувь эзэмшдэг компани 800 хятад иргэдийн цөөнгүйг оруулж ирсэн байдаг юм. Үүнийг яг одоо ЦЕГ, ТЕГ шалгагдаад хэрэг нь боогдоод прокурор руу шилжсэн байгаа. Тун удахгүй шүүхэд шилжих байх. Ийм материал байгаа учраас бид бардам хэлж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.