ДЭМБ: Дэлхийн хүн амын 2/3 нь коронавирусээр халдварлаж болзошгүй
Шинэ төрлийн коронавирусээр муугаар төсөөлөхөд дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь халдварлаж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх Айру Лонжини таамаглаж байна.
Хорио цээрийн арга хэмжээ энэ өвчний тархалтыг сааруулах боломжтой ч тэр бүхнийг коронавирус Хятадын бусад муж болон хилээс гадна тархсаны дараа авсан нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна гэж шинжээч онцолжээ.
Лонжини халдвар авсан өвчтөн бүр энгийн нөхцөл байдалд хоёроос гурван хүнд халдвар тараадаг гэсэн өгөгдөл дээр суурилан энэхүү загварын боловсруулжээ. Энэ үзүүлэлтийг хоёр дахин багасгасан ч Дэлхийн хүн амын гуравны нэг нь халдварлана гэж тэрбээр үзэж байна. Айру Ложини АНУ-ын Флорида мужийн их сургуулийн халдвар өвчний статистик төвийг мөн тэргүүлдэг гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.