Шүүхээс есөн жилийн ял авсан Б.Дашзэвэгийг суллажээ

Шүүхээс есөн жилийн ял авсан Б.Дашзэвэгийг суллажээ

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн 2018 онд бага насны охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс есөн жилийн ял оноосон билээ. Тэрбээр шүүхээс оноосон ялаа ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид эдэлж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд түүнийг суллажээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Б.Дашзэвэгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сулласан. ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид шүүх хурал нь явагдсан" гэх мэдээллийг өглөө.  

Сануулахад, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Дашзэвэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнгөрсөн 2018 оны зургаадугаар сард хянан хэлэлцсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Дашзэвэгийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар есөн жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Дээд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзэж, Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил хорих болгон өөрчилсөн байдаг. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.