Олимпын музей үзэгчдэд хаалгаа нээлээ

Олимпын музей үзэгчдэд хаалгаа нээлээ

 Монголын үндэсний олимпын хорооны "Олимпын музей" нь нийт ард иргэдэд олимын боловсрол, үнэт зүйлсийг сурталчлан таниулах, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг мандуулсан шилдэг тамирчдаа алдаршуулах зорилгоор үзмэрээ дэлгэн олон нийтэд үйлчилдэг.

Дэлхий дахинаа тархаад “COVID-19” цар тахлын уршгаар 2020 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа түр зогсоосон юм. Харин өнөөдрөөс Олимпын музей нь Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын заавар, зөвлөмж, журмыг баримтлан, үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр хаалгаа нээж байна.

Олимпын музей нь Олон улсын олимпын музейн түншийн статустай бөгөөд Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүн юм. Олимпын музейд одоогоор Монгол улсын олимпын хөдөлгөөний 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүд байрлаж байна.

Тус музей ажлын өдрийн 10-17 цагт үзэгчдэд нээлттэй бөгөөд үзэгчид амны хаалт зүүсэн байх юм. Музей нэг дор 20 хүртэлх үзэгчдийг хүлээн авах боломжтой

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.