Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ОГЦОРЛОО

Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ОГЦОРЛОО

Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон талаар “Киодо” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд Абэ Шинзогийн Засгийн газар Ёшихидэ Сүгагийн тангараг өргөх ёслолын өмнө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа нь энэ юм.

Абэ Шинзо өнгөрсөн сарын 28-нд эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байгаагаа мэдэгдсэн билээ.

Японы шинэ Ерөнхий сайдаар 71 настай Ёшихидэ Сүга томилогдсон юм. Японы сайд нарын танхимын тэргүүн нарийн бичгийн дарга байсан Ёшихидэ Сүга нь Абэгийн бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрбээр цар тахлын үед иргэдийг ажлын байраа алдахаас хамгаалж, бизнес эрхлэгчдэд тусламж үзүүлнэ гэсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.