ОХУ коронавирусний халдвар, томуугийн эсрэг хосолсон вакцин бүтээнэ

ОХУ коронавирусний халдвар, томуугийн эсрэг хосолсон вакцин бүтээнэ

ОХУ-ын Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, микро биологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинцбург тус төв коронавирусний халдвар, томуугийн эсрэг хосолсон үйлчилгээтэй вакцин бүтээхээр ажиллаж байна гэж мэдэгджээ. Эмнэлзүйн туршилт хийх шаардлагатай учир вакцин бэлэн болох хугацааны талаар хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдээлсэн байна.

Түүнчлэн, А.Гинцбург коронавирусний эсрэг хоёр дахь вакцинжуулалт чухал болохыг онцолжээ. Түүний хэлснээр, вакцины хоёр дахь тунг хийснээр хүний биеийн дархлааны тогтолцоо “бүхий л чадвараа” эсрэг биет болон “ой санамжийн эс”-ийг үүсгэхэд чиглүүлдэг байна. Ингэснээр вирусний титмийн уургийн эсрэг тогтвортой дархлаа бий болж, вакцин хийлгэсэн хүний дархлааны хамгаалалтыг хэд дахин нэмэгдэх боломж олгодог аж. Хүн амын хангалттай хэсгийг вакцинжуулснаар коронавирусний халдварын шинэ давлагаанаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж Гинцбург онцолсон байна.

Өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Эрүүл мэндийн яам Гамалеягийн нэрэмжит төвийн Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай хамтран бүтээсэн вакциныг бүртгэсэн билээ. Вакцинжуулалтыг хоёр үе шаттай, 21 хоногийг зайтай хийж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.