Алексей Навальный хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах ОХУ-ын саналаас татгалзжээ
Новичок бүлгийн хорт бодис ашигласан халдлагын золиос болсон гэж Германы талын дүгнэж байгаа Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйгийн биеийн байдал эрс сайжирч байна. тэрээр өчигдөр Германы прокурорын газрын төлөөлөгчидтэй уулзсан байна.
Энэ үеэр Орос руу буцах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн ч түүнийг хордуулсан гэх хэргийг мөрдөн шалгахад хамтрах Оросын саналыг хүлээж авахгүйгээ мэдэгдсэн.
Түүний хэвтэн эмчлүүлж байгаа Берлины Шарите эмнэлгийнхэн Навальныйгийн биеийн байдал сайжирсан, орноосоо босч эхэлсэн тухай мэдээлсэн. Мөн Нью-Йорк таймсийнхан эх сурвалжуудаасаа авсан мэдээлэлдээ үндэслэн түүнийг ухаан орсон төдийгүй, ухаан санаа нь эрүүл саруул байгаа тухай мэдээлж байна.
Энэ хооронд ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас Германд дахин нэг хүсэлт тавьлаа. Оросын мөрдөн шалгах байгууллагынхан үүндээ Навальныйг эмчлэгч эмчийн нэмэлт тайлбар, эмчилгээ, шинжилгээтэй холбоотой нэмэлт мэдээлэл, бичиг баримтын хуулбарыг илгээхийг хүссэн байгаа юм. Мөн ОХУ-ын Ерөнхий прокурорын газар Германы түншүүдтэй харилцах харилцаагаа үргэлжлүүлж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтэд нь шуурхай бүрэн дүүрэн хариулт өгнө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн аж.
Навальныйг хордуулсан гэх энэ хэрэг Орос-Германы дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын жилийн өмнө тохиролцож, өнгөрсөн 8 дугаар сарын 11 нд зөвшилцсөн байсан Германд хийх айлчлал нь цуцлагдсантай холбоотойгоор тоймчид ийм тайлбар хийжээ. Хэдийгээр Германы талаас Берлин дэх уулзалтыг цуцалсан нь Навальнйыйг тойрсон хэрэгтэй холбоотой тухай нэг ч үг өгүүлбэр дурдаагүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.