Европын Холбоо, БНХАУ хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцжээ

Европын Холбоо, БНХАУ хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцжээ

Европын  Холбоо, БНХАУ уур амьсгалын  өөрчлөлттэй тэмцэх,  хөрөнгө  оруулалтаа хамгаалах, тоон технологийг хөгжүүлэх чиглэлээрх хамтын ажиллагаагаа  өргөжүүлэхээр тохиролцоод байна. Энэ тухай Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Евро комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар цахим дээд хэмжээний уулзалтын дараагаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр  мэдэгдсэн юм.

Европын Холбоо, БНХАУ-ын цахим дээд уулзалтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлт, тоон технологийн асуудлаар өндөр түвшний яриа хэлэлцээний шинэ механизмыг үүсгэн  байгуулахаар  тохиролцсон  байна. Мөн Европын Холбооны  удирдагчид тус холбооны жишгээр 2050 он  гэхэд нүүрсхүчлийн хаягдалгүй эдийн засгийг цогцлоох  зорилт  тавихыг  Хятадын  эрх баригчдад хандаж уриалсан байна.

Үүний зэрэгцээ  2013 оноос хойш  яриа хэлэлцээ хийж байгаа Хятадын талтай хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ байгуулахад улс төрийн хүсэл зориг гаргахыг   уриалсан  байна. Үүний зэрэгцээ  Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид  Хятадын талд хандаж  шинэ коронавирусний вакцин  гарган  авах чиглэлээр хамтран ажиллахыг  санал болгосон  байна. Европын  удирдагчид  Хятад  улсыг вакцины гарган авч,  үйлдвэрлэх олон улсын  хүчин чармайлтад  нэгдэнэ гэж  найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.