“Alibaba”, “Sinovac Biotech” хамтран ажиллана
Цахим худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч, Хятадын “Alibaba” болон “Sinovac Biotech” компаниуд иргэдийг олноор нь коронавирусний вакцинжуулалтад хамруулах цахим платформыг бүтээхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Тодруулбал, “Alibaba” компанийн эрүүл мэндийн салбарт мэдээллийн төслүүдийг хариуцсан хэлтэс болох “Alibaba Health Information Technology” ийм гэрээ байгуулжээ. Энэхүү платформ нь вакцинжуулалтын цахим бүртгэлийн систем, вакцины талаарх шинжлэх ухааны мэдээлэл, вакцинжуулалтад хамрагдсан тухай гэрчилгээ авах үйлчилгээг үзүүлэх аж. Үүнээс гадна энэхүү платформын тусламжтай хүмүүс вакцин хийлгэснийхээ дараа бие нь яаж байгааг эмч нарт мэдэгдэж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломжтой аж.
“Sinovac Biotech” компанийн идэвхгүй вакцин эмнэлзүйн туршилтын нэг, хоёрдугаар шатыг даваад байгаа юм. Хөгжүүлэгчийн мэдэгдэж байгаагаар вакциныг хэвийн нөхцөлд 3 жил хүртэлх хугацаанд хадгалах боломжтой аж. Одоогоор тус вакцин Хятад, Турк, Бразил, Индонези болон бусад улсад эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатандаа явагдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.