Ачаа тээврийн орос жолоочоос коронавирусний халдвар илэрчээ

Ачаа тээврийн орос жолоочоос коронавирусний халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр Монгол Улсад халдварын тохиолдол нэгээр нэмэгдсэн тухай мэдээллээ.

Тодруулбал есдүгээр сарын 17-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн орос жолоочоос вирусний халдвар илэрчээ.

Өнгөрсөн гурав хоногт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Зоонозын өвчин судлалын лабораторид нийт 1749 хүнд шинжилгээ хийсэн байна.

Одоогоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 312 тохиолдол бүртгэгдсэнээс 302 нь эдгэрчээ.

ХӨСҮТ-ийн клиникт өнөөдрийн байдлаар 10 хүн эмчлэгдэж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.