Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ыг зорилоо

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ыг зорилоо

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровын урилгаар ОХУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр /2020.09.21/ эхэллээ. Энэ нь Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны анхны гадаад улсад хийж буй айлчлал юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын дараа тусгаарлагдаад байсан юм.

Айлчлал өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд халдвар хамгааллын хатуу горимын дор зохион байгуулагдах учир Монголын талаас цөөн хүний бүрэлдэхүүнтэй явжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.