ХҮН сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон уу?

ХҮН сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон уу?

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Тэгвэл өнөөдөр /2020.09.30/ сонгуульд өрсөлдөгчид нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах юм. Харамсалтай нь сонгуулийн босгон дээр ХҮН сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон талаар бор шувуу нисч эхэллээ. 

Энэ талаар өнөөдөр ХҮН-ын зарим гишүүд мэдээлэл хийх аж. ХҮН сонгуулийн босгон дээр бүдэрч байгаа шалтгааныг намын нэрний асуудал шүүх дээр маргаан дагуулсан учраас тус намыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхээс өчигдөр /2020.09.29/ түдгэлзүүлсэн байж болзошгүй байна.

Тодруулбал, тус намын нэрний товчлолыг анх 2011 онд ХөҮН гэж Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан бол, 2014 онд Хөдөлмөрийн Үндэсний намын товчилсон нэрийг Хүн гэж өөрчилж, бүртгүүлж байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.