БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллав

БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллав

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Ажлын багт багтсан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Дорноговь аймгийн төв Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль болон тавдугаар цэцэрлэгийн ажилтай танилцаж, нэн шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Сайд дээрх аймгуудын Боловсрол, соёл урлагийн газрын хамт олон, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан салбарын зорилт, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, тэдний сонирхсон асуултад хариулав. Сайд хэлсэн үгэндээ аймгуудын Боловсролын газрын бүтэц, зохион байгуулалтыг улсын хэмжээнд ижил байлгах эрх зүйн зохицуулалттай болгох, насан туршийн боловсролын эрх зүйн орчныг шинэчлэх талаар дорвитой алхам хийнэ гэв.

Говьсүмбэр аймгийн тухайд ерөнхий боловсролын 5 сургуульд 4019 сурагч суралцаж, 185 багш ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын 11 цэцэрлэгт 1514 хүүхэд хүмүүжиж, 74 багш ажиллаж байгаа аж. Сүмбэр сумын 2 дугаар сургууль, Шивээговь сумын 3 дугаар сургуулийн хөрөнгийг 2021 онд шийдвэрлэхэд анхаарч өгөхийг салбарын сайдаас хүслээ.

Дорноговь аймгийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтын байраа 2016 оноос долоогоор ахиулж, 2019 онд улсын хэмжээнд гуравдугаарт шалгарсан тухайгаа, мөн багшийн хөгжлийг дэмжих “Алтанзул” үйл ажиллагааг жил бүр амжилттай зохион байгуулж байгаа талаараа танилцуулсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас буулгах шаардлагатай 26 барилга, байгууламжийг танилцууллаа 2020-09-30

Зорчигчийн зөрчил өмнөх сартай харьцуулахад 47 хувиар буурчээ 2020-09-30

ХҮН сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон уу? 2020-09-30

Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ 2020-09-30

Зүүн Азийн залуучуудын наадамд залуу спортын сэтгүүлчдийн оролцоо их гэдгийг онцолжээ. 2020-09-30

БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллав 2020-09-30

Монгол, Унгарын Гадаад харилцааны сайд нар цахимаар холбогдов 2020-09-30

Экспортыг дэмжих урт хугацааны үндэсний стратеги боловсруулна 2020-09-30

Сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн улирлын плей-оффын нэгдүгээр шат өндөрлөлөө 2020-09-30

Монгол Улс Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээрийн долоо дахь гишүүн боллоо 2020-09-30

Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журмыг баталлаа 2020-09-30