Ж.Амгалан: Тэгш, сондгойгоор явуулах эсэхийг иргэдээсээ асууя
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2020.10.02/ болж, замын хөдөлгөөний түгжрэл ачааллын нөхцөл байдал, түүнийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэв.
Энэ үеэр Цагдаагийн хурандаа Ж.Амгалан автомашиныг тэгш, сондгойгоор явуулах саналтай байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Олон төрлийн судалгаа, санал яриад түгжрэл арилахгүй юм байна. Цагдаагийн байгууллагаас эцсийн дүндээ Улаанбаатар хотын иргэдээсээ тэгш, сондгойгоор явуулах эсэхийг асууя гэсэн саналыг гаргаж байна. Энэ дээр ард түмэн юу гэж бодож байгааг мэдэх хэрэгтэй. Бусад орны жишгээр албадлагын арга хэмжээг авч болох боловч эхлээд иргэдээсээ асуух нь зөв гэж үзэж байна. Эсвэл дэс дараалсан ажлуудаа аажмаар хийгээд явах боломжтой. Тэгсэн ч түгжрэл арилахгүй. Иргэд маань хайран алтан цагаа замын түгжрэлд үрсээр байна” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.