Зарим төрийн байгууллагын ажлыг 07:00 цагаас эхлүүлэхээр ярилцжээ

Зарим төрийн байгууллагын ажлыг 07:00 цагаас эхлүүлэхээр ярилцжээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 2020 оны есдүгээр сарын 1-нээс  эхлэн 09:00 цаг болгож, 09:00-18:00 цагийн хооронд ажиллах хуваарьт шилжүүлсэн билээ. 

Үүний өмнө буюу 2020 оны зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарыг дуусталх хугацаанд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийг зуны хуваарьт шилжүүлж,  08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг  байхаар зохицуулалт хийсэн байсан юм.

Тэгвэл хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх үүднээс нийслэлийн алба хаагчдын ажлын цагийн хуваарийг дахин өөрчилж магадгүй бололтой.

Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа ч Улаанбаатар хотын удирдлагууд нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00, тарах цагийг 16:00 болгохоор судалж эхэлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.