Өнгөрсөн долоо хоногт коронавируст халдвартай дөрвөн хүн эдгэрчээ
Есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд дөрвөн лабораторид нийт 1 455 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний 313 тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь буюу 98 хувь нь эдгэрээд байна. ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай зургаан хүн байгаагаас дөрөв нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.
Шинжилгээг долоо хоногоор тоймлобол, 2020 оны есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 2-ныг хүртэл нийт 4 240 хүний сорьцыг шинжлэхэд бүгдэд нь коронавируст халдвар илрээгүй байна.
Энэ долоо хоногийн хугацаанд дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжжээ. Эдгэрсэн хүмүүсийн хоёр нь 45, 21 настай эрэгтэй бол хоёр нь 62, 84 настай эмэгтэй аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.