АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас коронавирусний халдвар илэрлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас коронавирусний халдвар илэрлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар тусгарлалтад ороод байсан ч шинжилгээнээс коронавирусний халдвар илэрчээ. 

Тэдэнтэй хамт нэг нисдэг тэргээр зорчиж, мэтгэлцээний үеэр хамт байсан шадар туслах Хөүп Хиксээс халдвар илэрч, эмчилгээнд хамруулаад удаагүй байсан юм. 

Дональд Трамп твиттер хуудастаа "Өнөөдөр шинжилгээний хариу эерэг гарлаа. Бид хамтдаа тусгаарлагдсан бөгөөд энэ өвчнийг хамтдаа даван туулна" гэж жиргэжээ. 

Өдгөө 31 настай Хөүп Хикс нь Дональд Трампын олон нийттэй харилцах албыг даргалдаг бөгөөд нисдэг тэрэгт зорчихдоо амны хаалт зүүгээгүй байжээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Цагаан ордны албанаас Дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн төлөөлөгчөөс халдвар илэрсэн билээ.


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.