“Amazon”-ы олон мянган ажилтан коронавирусээр халдварлажээ
Цар тахал дэгдэж эхэлснээс хойш 19.8 мянган ажилтан нь коронавирусээр халдварласан тухай “Amazon” компани пүрэв гарагт мэдэгджээ.
АНУ дахь “Whole Foods Market” хүнсний дэлгүүрийн ажилтнуудыг оролцуулсан нийт 1.37 сая ажилтан байгаагаас харахад халдвар авсан хүний тоо харьцангуй бага байгаа тухай “Amazon” компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Цар тахлаас хамгаалахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг нь шүүмжилж, халдвар авсан ажилтнуудынхаа талаар мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна гэж логистикийн төвүүдийн ажилтнууд шүүмжилсэнтэй холбогдуулан компани ийнхүү мэдэгджээ.
Компани 650 байрлалд шинжилгээнд хамруулж буй ажилтнуудынхаа тоог өдөрт 50 мянга болгож нэмэгдүүлжээ. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш бид шинээр тохиолдол илрэх бүрт ажилтнууддаа дуулгаж, тэднийг мэдээллээр хангах тал дээр шаргуу ажиллаж байгаа хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.