“AstraZeneca” компани вакциныхаа эмнэлзүйн туршилтыг Японд сэргээжээ

“AstraZeneca” компани вакциныхаа эмнэлзүйн туршилтыг Японд сэргээжээ

Их Британи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компани Оксфордын их сургуулийн судлаачидтай хамтран гарган авсан коронавирусний вакциныхаа эмнэлзүйн туршилтыг Японд үргэлжлүүлэхээр болжээ.

Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, Японы эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналтын албатай зөвлөлдсөний дараа шинэ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг тус улсад дахин эхлүүлсэн байна. “AstraZeneca” компани мөн АНУ-д хийж буй туршилтыг сэргээхтэй холбоотой шийдвэрийг гаргахад шаардлагатай мэдээллүүдийг судлах үйл явцыг хялбаршуулахын тулд тус улсын Хүнс, эмийн чанарт хяналт тавих газартай (FDA) үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаагаа мэдээлэв.

Японы эрх баригчид өмнө нь “AstraZeneca” болон Америкийн эм үйлдвэрлэгч “Pfizer” компанитай вакцин нийлүүлэх урьдчилсан гэрээ байгуулжээ. Эдгээр компаниуд тус улсад 120 сая тун вакцин нийлүүлэх ёстой байна.

Японд коронавирусний халдвар авсан хүний тоо “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг оруулаад 85 мянга давж, 1500 гаруй хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.