“Харласан” иргэний шийдэгдээгүй хэрэг

“Харласан” иргэний шийдэгдээгүй хэрэг
Өнгөрөгч 11-р сарын 13-ны өдөр Янжү хотод байрлах барилгын хог хаягдал янзлах үйлдвэрт хууль бусаар ажиллаж байгаад нас барсан иргэний оршуулга сар гаруй хугацаанд хойшлогдоод байгаа ажээ. Таллийгаач Тайланд улсын иргэн байсан бөгөөд 2019 оны 3-р сард Солонгост очиж 8 сар гаруй хугацаанд хууль бусаар ажиллаж байжээ. Хэрэг болдог өдөр үйлдвэрийн техникийг янзлах гэж байгаад хавчуулагдаж амиа алдсан байна. Одоогийн байдлаар нас барсан иргэний гэр бүлийнхэн осол болсон үйлдвэртэй тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас Тайланд иргэний цогцсыг нутаг руу нь авч явах боломжгүй болж эмнэлэгт хадгалуулан ар гэрийхэн нь төлбөр төлсөөр байгаа аж. Гадаад иргэдийн төвөөс уг хэргийн талаар “Нас барсан иргэний авч чадаагүй цалин болон бусад асуудлаар тохиролцож чадахгүй байгаа” хэмээн мэдээлжээ. Харин цагдаагийн газраас тус осол гарсан үйлдвэрийн холбогдох ажилтнуудыг шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.