Өмнөд Солонгост 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөнө
Өмнөд Солонгосын Засгийн газар 2020 оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх шийдвэр гарсан тухай тус улсын сангийн яам мэдээлснийг KBS уламжилсан байна. Ингэснээр Өмнөд Солонгосын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2,9 хувиар нэмэгдэн цагийн 8590 вон болж байгаа аж. Үүнээс өмнө 2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16,4 хувиар, 2019 онд 10,9 хувиар өсгөж байсан юм байна. Үүнтэй зэрэгцээд Өмнөд Солонгос нь цагийн хөдөлмөрийн хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор бэрхшээл тулгарсан жижиг үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хэвээр байна гэжээ. Гэхдээ Засгийн газраас үзүүлдэг дэмжлэгийн хэмжээг сарын 110 мянган вон байсныг багасган 90 мянган вон болгох аж. Мөн Өмнөд Солонгосын Засгийн газар нь хүүхдийн мөнгөний хөтөлбөрийн хамрах хүрээг өргөсгөж байгаагаа мэдэгдсэн байна. Ингэснээр Засгийн газар нь 7 хүртэлх асны хүүхдэд бүрд сар болгон 100 мянган вон өгч байхаар болсон аж. Үүнээс өмнө зургаа хүртэлх насны хүүхдүүдэд энэ мөнгийг өгдөг байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.