“Гадаад ажилчдын өдөр” болжээ
Өнгөрөгч 9-р сарын 10-ны өдөр далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан гадаадын 4 иргэн нас барсан хэрэг гарч байсан билээ. Тус иргэд муудсан бүтээгдэхүүнээс гарсан хортой хийнд хордож нас барсан бөгөөд уг хэргээс үүдэж нэг хэсэг Солонгос улсад ажиллаж байгаа гадаад ажилчдын ажиллах нөхцөлийн талаар яригдаж байсан юм. Хэдийгээр уг хэрэг болоод 3 сар гаруй хугацаа өнгөрсөн хэдий ч одоог хүртэл гадаад иргэдийн ажиллах нөхцөл сайжрахгүй хэвээр байгаа аж. Тэгвэл өчигдөр (2019.12.18) гадаад ажилчдын өдрийг тохиолдуулан БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэд өөрсдийн дуу хоолойгоо олонд хүргэж, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, ажиллах эрхэнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан байна.
Солонгосын Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас гаргасан судалгаанаас үзэхэд өнгөрөгч 2016 оны байдлаар ажлаа хийж байгаад бэртэж гэмтсэн гадаад ажилчдын тоо 88 байсан бол 2018 онд 136 болж өсчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.