Цагдаад халдсан гадаад иргэнийг торгожээ

Цагдаад халдсан гадаад иргэнийг торгожээ
Өнөөдөр /2019.12.31/ ажил  үүргээ гүйцэтгэж байсан цагдаад саад болсон хэмээх үндэслэлээр 36 настай Вьетнам улсын иргэнийг 3 сая воноор торгожээ. Учир нь Вьетнам улсын иргэн өнгөрөгч 9-р сарын 27-ны өдрийн 4 цаг 10 минутын үед Инчон хотод байрлах нэгэн машины зогсоолд “Эмэгтэй хүн ухаан алдсан байна” гэх дуудлагыг авч, хэргийн газарт очсон цагдаагийн нүүрэн тус газар цохижээ. Шүүхээс Вьетнам улсын иргэнд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаад саад болж биед нь халдсан учир торгосон хэмээн мэдэгдсэн байна. Мөн уг хэргийн талаар Солонгос иргэд “Солонгос иргэний биед халдсан гадаад иргэнд хэт хөнгөн ял оноосон” хэмээн шүүмжилжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.