АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлал хойшлов

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлал хойшлов

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Монгол Улсад хийхээр төлөвлөөд байсан албан ёсны айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилсныг ГХЯ-наас өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар энэ сарын 7-нд Монгол Улсад албан ёсоор айлчлахаар төлөвлөөд байсан юм. Түүний айлчлалын товыг дипломат шугамаар дахин ярилцах болжээ.

Майк Помпеогийн айлчлалын үер хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх замын зураглалын хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах, саарал ус дахин ашиглах үйлдвэр байгуулах МСК-ийн 350 сая ам.долларын төслийн явцын талаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.