Ким Жон Ун Трампт түргэн эдгэрэхийг хүсжээ

Ким Жон Ун Трампт түргэн эдгэрэхийг хүсжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун коронавирусний халдвар авсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний гэргий Меланиа Трампт түргэн эдгэрэхийг хүссэн захидал хүргүүлсэн тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.

Ким Жон Ун Доналд, Меланиа хоёр халдвар авсанд харамсаж буйгаа илэрхийлээд түргэн хугацаанд бүрэн эдгэрэхийг ерөөж, Трамп заавал эдгэрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Цагаан ордны тэргүүн /74 настай/ өдгөө Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүнийг эмчилж буй эмч Шон Конлигийн хэлснээр, Доналд Трамп эмнэлгээс ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайн байгаа аж. АНУ-ын төрийн тэргүүний эмчилгээнд  вирусний эсрэг Ремдесивир эмийг хэрэглэж байгаа бөгөөд ямар нэгэн хүндрэл ажиглагдаагүй байна.

Өмнө нь Трампын цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасах шинж тэмдэг ажиглагдаж байсан бол өдгөө хэвийн хэмжээнд буюу 96-98 хувьд хүрч, тогтворжсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.