ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд таатай өдөр
Хонь
Таатай өдөр. Амжилт, аз хийморио бусадтай харамгүй хуваалц. Танд өнөөдөр ажил хэргийн санал ирэх болно. Амжилт олох боломжоо бүү алдаарай. Ялангуяа уран бүтээл, сурган хүмүүжүүлэх салбарт ажилладаг бол сайн өдөр. Өөртөө итгэлтэй байж, өөдрөг ханд.
Үхэр
Чухал мэдээлэл ирж, алс холын аянд мордох болно. Эрсдэлтэй наймаа, гэрээ хэлэлцээ хийж болохгүй. Зорилгодоо хэр үнэнч байхаас таны амжилт шалтгаална. Хайртай хүнээ ойлгохыг хичээж, буулт хийснээр өдөр амгалан тайван өнгөрнө.
Ихэр
Хайртай хүнээ дүгнэж, хянахаа зогсоо. Энэ өдөр та сэтгэл зүрхээ сонсож, за, үгүй алийг нь хэлэхээ шийдээрэй. Зүүд биелэхгүй. Илүү юм хүсэж, шаардалгүй байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаарай. Эмэгтэйчүүд энэ өдөр сэтгэл зүйн хувьд маш эмзэг байх тул хэрүүл маргаанаас зайлсхий.
Мэлхий
Өнөөдөр дэлгүүр орох хэрэггүй. Том худалдан авалт хийхээс татгалзаж, эрсдэлтэй алхам хийж болохгүй. Ойр дотнын хүмүүстээ хэт их анхаарал тавих хэрэггүй. Хачирхалтай нь энэ нь танд асуудал үүсгэх болно.
Арслан
Өнөөдөр таны хайрт маш шийдэмгий, зоригтой, зөрүүд байх тул тэр жирийн үгийг ч хэрүүл болгон өөрчилж чадна. Бүтэн өдөр маргалдахгүйн тулд энэ өдөр буулт хийж, уян хатан байгаарай.
Охин
Нэг нэгнээ харилцан ойлгох чин хүсэлтэй байж, хайрттайгаа эвтэй найртай болох болно. Ганц бие хүмүүс хэнийг болзоонд урих, хэнд гэрлэх санал тавих вэ гэж эргэлзэнэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг битгий гаргаарай. Учир нь энэ өдөр таагүй.
Жинлүүр
Өнөөдөр та эрүүл ухаанаар сэтгэнэ. Оновчтой шийдвэр гаргана. Бүх асуудлыг тоглоом шоглоом болгон өнгөрүүлэхийг хичээ. Эсрэг тэсрэг үзэл бодол нэг нэгнээ нөхөж, сайхан боломж авчрах болно.
Хилэнц
Зоригтой бай, гэхдээ асуудлыг хүчээр шийдэх гэж оролдвол түнш, холбоотнууд тань зайгаа барина. Хайртай хүндээ хэт их шаардлага бүү тавь. Эмэгтэйчүүдэд ор үндэсгүй хардалтын мэдрэмж төрнө. Энэ өдрийг ямар ч ажил төлөвлөлгүй тайван өндөрлүүл.
Нум
Амьдралд нэг юм дутагдаад байгаа мэт санагдана. Гэхдээ байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй. Орой хүүхдүүдтэйгээ тоглох эсвэл урлаг соёлын тоглолт үзэхэд таатай.
Матар
Ар гэрийн асуудлаа ажил дээрээ бүү шийд. Хуучин нөхөрлөл, холбоо, гэр бүлийн харилцаандаа эргэлзэх өдөр. Ямар нэгэн сонголт хийх хэрэгтэй болно. Сайн амрахыг хичээгээрэй. Учир нь та хүчээ буруу зүйлд зарцуулж байна.
Хумх
Хийх ёстой ажлаа л хий. Шинэ зүйл эхэлснээс хуучин ажлуудаа дуусга. Эрсдэлтэй алхам хийж, хариуцлагатай шийдвэр гаргахаас зайлсхий. Эрсдэл гаргах нь эрүүл мэндэд аюултай. Архи ууж, биеийн хүчний ажил хийж болохгүй.
Загас
Их юм бодвол сэтгэлээр унах болно. Яарч дүгнэлт хийхгүй байхыг анхааруулж байна. Жинхэнэ сэтгэл ямар ч саадыг даван туулдаг. Хүлээх нь хамгийн тохиромжтой. Ирээдүйд хэрэг болох төлөвлөгөө гаргахад өдрийг зориулаарай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.