УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана
УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.
Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлоод буй юм.
Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай”, “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” тогтоолын төсөл багтжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.