Харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцав
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Австри Улсын Европ, олон улсын асуудал эрхэлсэн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Петр Лаунски Тиеффенталтай 10 дугаар сарын 2-нд утсаар ярив.
Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Лаунски Тиеффентал "COVID-19"-ийн цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ үр дүнтэй, олон улсад жишиг болж буйг тэмдэглэж, баяр хүргэв.
Талууд Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааны талаар, тэр дундаа иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар ярилцав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.