Баян-Өлгий аймгийн 151 иргэнд төрийн дээд одон, медаль хүртээжээ

Баян-Өлгий аймгийн 151 иргэнд төрийн дээд одон, медаль хүртээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Баян-Өлгий аймгийн 151 иргэнд төрийн дээд одон, медаль хүртээжээ.

Тодруулбал, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, урлаг, аж үйлдвэр, үйлчилгээний салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан 31 иргэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 86 иргэнийг Алтан гадас одон, 24 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медаль, 6 иргэнийг Цэргийн гавьяаны одон, 1 иргэнийг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, 3 хүнийг Цэргийн хүндэт медалиар тус тус шагнасан байна.

Төрийн дээд одон, медаль хүртээсэн иргэдийн шагналыг энэ сарын 5-ны өдөр 13:00 цагт аймгийн Хөгжимт Драмын Театрт гардуулна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.