Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид өнөөдөр тус орныг зорив

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид өнөөдөр тус орныг зорив

Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг дэмжих “UNMISS” ажиллагааны 10 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэхээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 33 алба хаагч тус орныг өнөөдөр зорьж байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас 19, дотоодын цэргийн байгууллагас 14 алба хаагч үүрэг гүйцэтгэхээр хувийн болон сэтгэлзүйн бэлтгэлээ бүрэн хангаад байна.  Эдгээр алба хаагчийг хүлээн авч, үдэн гаргах ажиллагаа өчигдөр ЦЕГ-ын Хүндэтгэлийн танхимд болжээ.

Үдэн гаргах ёслолд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хошууч Б.Чинзориг болон “UNMISS” ажиллагааны 10 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчид оролцсон юм.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлэхдээ, “Цагдаагийн байгууллага 2006 оноос эхлэн Сьерра Леон, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 9 удаагийн ээлжинд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас нийт 388 алба хаагчийг дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үүрэг гүйцэтгүүлсэн.

Энэ оны байдлаар Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад “UNMISS”-д үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа халааг авч, Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын X ээлжийн багт орж, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл болон явахдаа бие биедээ тустай, нэг баг хамт олон болж, баг бүрэлдэхүүнийхээ дунд зохион байгуулсан уралдаан тэмцээн, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож, албаа сайн хаахыг хүсэхийн ялдамд улс эх орон, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж энхийн манаанд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье” хэмээлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Казахстанаас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ 2020-10-05

“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн үргэлжилж байна 2020-10-05

Шинэ хугацаат цэргээ авахад бэлэн эсэхтэй нь танилцлаа 2020-10-05

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нараас ДОПИНГ илэрснийг зарлалаа 2020-10-05

Т.Доржханд: ХҮН-ын тамгыг хуурамчаар ашигласан гэх хуулийн байгууллагын тодорхойлолт гарсан 2020-10-05

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид өнөөдөр тус орныг зорив 2020-10-05

Өнөөдөр дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэж байна 2020-10-05

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно 2020-10-05

"Х Түц" продакшны захирал Н.Онон өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. 2020-10-05

Биокомбинатын хүүхэд, багачууд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдаж эхэллээ 2020-10-05

Ажил цалгардуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо 2020-10-05