Шинэ хугацаат цэргээ авахад бэлэн эсэхтэй нь танилцлаа
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар 10 дугаар сарын 2-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажиллаж, 2020 оны хоёрдугаар ээлжээр татагдах хугацаат цэргийн алба хаагчдаа хүлээн авахад бэлэн эсэхтэй нь танилцлаа.
Тус ангийнхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах болон шинэ дайчдыг хүлээж авахтай холбогдуулан цэргийн байрууддаа завсар, шинэчлэл хийж, хичээлийн байруудыг тохижуулж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо дуусгахаар төлөвлөсөн гэлээ.
Бригадын генерал Б.Амгаланбаатар цэргийн байрууддаа Монгол Улсын түүх, цэргийн тухай хураангуйлсан лавлагаануудыг он цагийн дарааллаар байрлуулж, шинэ дайчдыг тохитой, ая тухтай орчинд хүлээн авахад бэлтгэх ажлаа яаравчлахыг үүрэг болгосон юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.