В.Путин Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нарыг Москвад урив

В.Путин Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нарыг Москвад урив

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нарыг Москвад урьж, Уулын Карабахын мөргөлдөөний үеэр олзлогдсон цэргүүд болон амь үрэгдсэн хүмүүсийн шарилыг солилцох асуудлыг хэлэлцэхийг санал болгов гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алив, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нартай хэд хэдэн удаа утсаар ярьсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч олзны цэргүүд болон амиа алдсан хүмүүсийн шарилыг солилцох хүмүүнлэгийн ажиллагааны үүднээс Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриаллаа. Эдгээр асуудлыг ОХУ-ын Гадаад хэргийн сайдын зуучлалтайгаар хэлэлцэхийн тулд Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нарыг 10 дугаар сарын 9-нд Москвад урьж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.

Уулын Карабахын байдал есдүгээр сарын 27-нд хурцадсан бөгөөд газар нутгийн маргаантай уг бүсэд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.