Япон, БНСУ бизнес аяллаа сэргээнэ

Япон, БНСУ бизнес аяллаа сэргээнэ

Япон, БНСУ цар тахлын улмаас зогсоогоод байсан хоёр орны хоорондын богино болон урт хугацааны бизнес аяллыг пүрэв гаргаас сэргээхээр тохиролцлоо гэж Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү мэдээллээ.

“Эдийн засгийн харилцан солилцоо сэргэх шатандаа орсон нь ихээхэн ач холбогдолтой юм” гэж М.Тошимицү өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

БНСУ-ын шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөр олгохыг Японы компаниудаас шаардсаны улмаас хөрш хоёр орны харилцаа түүхэн доод түвшинд хүрсэн үед дээрх тохиролцоонд хүрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.